1. Та хэр зэрэг царайлаг вэ?
а/ Үнэхээр царайлаг 5 оноо
б/ Дажгүй шүү 3 оноо
в/ Өөртөө тийм ч сэтгэл хангалуун биш 1 оноо
2. Ажил төрлөө бүтээхэд өөрийн чинь гадаад төрх нөлөөлдөг гэвэл Та зөвшөөрөх үү?
а/ Нуух юу байхав, зөвшөөрнө 5 оноо
б/ Тийм тохиолдол гардаг 3 оноо
в/ Огтхон ч үгүй 1 оноо
3. Таалагдсан залуу чинь үдшийн цэнгээний газар гэнэт уривал яах вэ?
а/ Эхний удаа татгалзана 5 оноо
б/ Ажил төрлийн боломжоо харж шийднэ 3 оноо
в/ Шууд зөвшөөрнө 1 оноо
4. Хайртай хүн чинь таныг гомдоожээ, Энэ явдал санаанаас огт гарахгүй бол яах вэ?
а/ Харилцаагаа тасална 5 оноо
б/ Юунаас болж гомдоосон учрыг олохыг эрмэлзэнэ 3 оноо
в/ Нэгэнт хайртай болохоор уучилна 1 оноо
5. Найз залуу чинь чиний дэргэд өөр бүсгүйд сээтэн хаявал Та яах вэ?
а/ Би ч хариугаа авч өөр нэгэн залууд сайн болсон байдал гаргана 5 оноо
б/ Дотроо харамласан ч гаднаа юу ч болоогуй юм шиг царайлна 3 оноо
в/ Ялихгүй юмнаас болж ам мурийх дэмий гэж бодно 1 оноо
6. Танд хайртай байсан хүнтэй олон жилийн дараа уулзлаа гэж бодьё. Та түүнд хэрхэн хандах вэ?
а/ Урьдын адил юу ч болоогүй юм шиг уулзана 5 оноо
б/ Амьдрал хэдийнээ шийдэгдсэн тул "зай барина" 3 оноо
в/ Хүнийг дэмий зовоогоод яахав, танихгүй дүр үзүүлсэн нь дээр 1 оноо
7. Хайртай залуугийнхаа ар гэрийнхэнтэй уулзлаа, Танд нэг л таалагдсангүй, яах вэ?
а/ Таалагдсангүй гэдгийг түүнд шууд хэлнэ 5 оноо
б/ Хэцүү л байх нь дээ гэж бодно 3 оноо
в/ Бид хоёр л болж байвал тэд огт хамаагүй 1 оноо
8. Та хэн нэгэнд хаягдвал яах вэ?
а/ Түүнээс илүү сайхан залуутай тааралдана 5 оноо
б/ Адилхан л тоглоно 3 оноо
в/ Ахиад хэнд ч итгэхгүй 1 оноо
25-38 оноо. Та үнэхээр эрчүүдийн зүрх сэтгэлийг булааж чаддаг юм байна. Хэтэрхий бардам зан гаргаж байж хайр дурлалдаа бүдэрч болзошгүй.
18-34 оноо. Та үнэхээр дажгүй бүсгүй юм. Ер нь юм юманд хянуур болгоомжтой, хайр дурлалд ч мөн хөнгөн гоомой ханддаггүй бүсгүй юм байна. Нөхрийнхөө төдийгүй сээтэн хаяж байгаа өөр эрийн эвийг ч олж чадна.
6-20 оноо. Та сэтгэлээр унах хэрэггүй. Гадаад төрх байдлаараа эрчүүдийн анхаарлыг тэр бүр татахгүй ч өөртэй тань дотносч сэтгэлийг тань ойлгосон залуу тийм ч амархан холдоод явахгүй.