Сайн байна уу? Ta энд бичлэгээ тавихыг хүсвэл bilgee1995@yahoo.com бичлэгээ өгнө үү! Facebook дээр LIKE дарж биднийг дэмжээрэй.
Main » 2012 » November » 20 » Та ямар Хайрын Хэлтэй вэ?
12:43 PM
Та ямар Хайрын Хэлтэй вэ?

Хүн болгонд өөр өөрийн гэсэн Хайрын Хэл байдаг. Энэ нь бид бусдаас хайрыг хүлээж авах мэдэрхүй эсвэл бусдад хайраа харуулдаг миний өөрийн зөн мэдэрхүй билээ. Энэ удаа таныг өөрийнхөө хайрын хэлийг ойлгож мэдээсэй гэж хүссэндээ оруулсанмаа. Тэгтэл яаж өөрийнхөө хайрын хэлийг мэдэх вэ? яаж дүгнэх вэ? гэдэг асуулт гараад байдаг.

Тестийг бөглөх дөө Бүлэг тус бүрд байгаа 5 асуултны таныг үнэхээр хайрладаг юм байна гэдэг мэдрэмжийг хамгийн их төрүүлэх зүйлд 5 оноо, хамгийн бага сэтгэгдэл төрүүлсэн асуултандаа 1 оноо өг. тэгээд өөрт тохирох байдлаар нэгээс тав гэсэн оноог даруулан тавиарай.

ЖИЧ: 1-р бүлэг   А-3      Б-1       В-4        Г-2        Д-5  гэх ч юмуу.

Ингэж дүгнээд доор байгаа            1-р бүлэг    А__      Б__     В__    Г__    Д___

2-р бүлэг    А__      Б__     В__    Г__    Д___

3-р бүлэг    А__      Б__     В__    Г__    Д___

4-р бүлэг    А__      Б__     В__    Г__    Д___

5-р бүлэг    А__      Б__     В__    Г__    Д___

Нийт дүн     А__      Б__     В__    Г__    Д___

5 Багануудад тус бүрд  нь тохирох оноог тавиарай. / өөрийнхөө дүгнэсэн/

Тэгээд хамгийн өндөр оноотой гарсан нь чиний 1-р хайрын хэл дараах өндөр оноотой нь 2-р хайрын хэл гм.. 

Зиа ингээд өөрийнхөө хайрын хэлийг мэдсэн бол найзынхийгаа мэдээд тэгээд өөрийн аргаар биш найзынхаа хайрын хэлнийх нь дагуу хайрлаарай. Танд амжилт хүсье.... 

Дашрамд хэлэхэд цаг хугацаа нөхцөл байдал зэргээс болоод хүний хайрын хэл өөрчлөгдөн хөгжиж болдгийм шүү. Тэгэхээр жилд нэг удаа үзэж байхад гэмгүй.

Хайрын хэлээ тодорхойлох нь

Та доорх нөхцөл байдлыг бодоод 1-5 оноогоор дүгнээрэй. Бүлэг бүрт таныг үнэхээр хайрладаг юм байна гэдэг сэтгэлгээг хамгийн их төрүүлсэн бусдын хийсэн зүйлд 5 оноо, хамгийн багаар сэтгэгдэл төрүүлсэн асуултандаа 1 оноо өг.

Жич: оноог тавихдаа бүгдэд нь 4 юмуу эсвэл 2-г тавихгүй бөгөөд 1 бүлэг доторх 5 асуултанд 1-5 оноог өөрийн хамгийн их сэтгэл хөдлөх, хайрыг мэдрэх хэсгээсээ хамгийн багийг мэдрэх хүртэл нь өөртөө тохируулан  дараалуулан тавина уу.
1-р бүлэг  А-3   Б-1   В-4   Г-2   Д-5  гэх ч юмуу.

  1-р бүлэг

А____”Чи/Та үүнийг үнэхээр сайн хийсэн, би чамд/танд баярлаж байна. Чамаар/Таниар бахархдаг шүү” хэмээн хайртай хүн чинь хэлж байна.

Б____Таны хийж амжаагүй засвар ажлыг хайртай хүн чинь таныг баярлуулах гэж хийж өгсөн байна.

В____Хайртай хүн чинь зах яваад танд зориулж бяцхан гэнэтийн бэлэг авчирсан байна.

Г____Хайртай хүн чинь хоёулаа сайхан ярилцъя гээд таныг хамт салхинд гарахыг санал болгож байна.

Д____Хайртай хүн чинь гэрээс гарахаасаа өмнө таныг заавал тэвэрч үнсэнэ.

 2-р бүлэг

А____Хайртай хүний чинь маш их урам хайрласан үг бүхий бяцхан захиаг Та кармаанаасаа оллоо.

Б____Өнөө орой бөглөнө гэж бодож байсан ээдрээтэй олон хуудастай бичиг баримтыг хайрт хүн чиньтаны өмнөөс сайн бөглөж өгсөн байна.

В____Хайртай хүн чинь танд шуудангаар дамжуулан юм явуулсан байна.

Г____Хайртай хүн чинь таныг өдрийн хоолоор ажлаас чинь "хулгайлж” хамгийн дуртай зоогийн газарт чинь аваачихад та хоёр одоо тухтай сууж ярилцаж байна.

Д____Хайртай хүн чинь танд массаж хийж өгч байна.

 3-р бүлэг

А____Нэгэн уулзалт дээр хайрт хүн чинь бусдад таны саяхан гаргасан амжилтын тухай ярьж өгч байна.

Б____Хүүхдийг харах гэж гэрт үлдсэн хайрт хүн чинь таныг харихад гэр цэвэрлээд хоол хийж өгсөн байна.

В____Хайртай хүн чинь таны дуртай дуучны концертын билетийг танд авч өгсөн байна.

Г____Хайртай хүн чинь хоёулхнаа гадагшаа гараад хамтдаа онцгой орой өнгөрүүлэхээр төлөвлөгөө зохиож байна.

Д____Гадуур явахад хайрт хүн чинь таны мөрнөөс тэврэх юмуу гараас чинь барина.

 4-р бүлэг

А____Таныг хайрт хүн чинь нэгэн өвөрмөц чанарын чинь төлөө магтаж байна.

Б____Хайрт хүн чинь таныг босоогүй байхад өглөөний цайг авчирч өгч байна.

В____Хайртай хүн чинь танд зориулж цэцэг юмуу шоколад сурприз болгон авчирсан байна.

Г____Хайртай хүн чинь таныг хажууд нь сууж тавж туулсан өдрийнхөө тухай ярьж өгөөч гэж уриад таны үгийг анхааралтай сонсож байна.

Д____Таныг очих шаардлагатай газарт ганцаараа явуулахын оронд хайрт хүн чинь хамт явлаа.

 5-р бүлэг

А____Найз нөхөд нь таныг ямар их үнэлдгийг хайрт хүн чинь танд хэлж өгч байна.

Б____Хайрт хүн чинь таны өмнөөс аяга таваг угааж өгье, өөрийг чинь амраая гэж байна.

В____Хайртай хүн чинь танд зориулж амтат боов өөрийн гараар хийж өгсөн байна.

Г____Хайртай хүн чинь таны дуртай номыг хамт уншиж санаагаа ярилцаж байхаар болсон.

Д____Таныг гэр дотор нэг өрөөнөөс нөгөө өрөөнд явахад хайрт хүн чинь таныг тэврэн авч байна.

 Оноогоо дүгнээрэй.

1-р бүлэг     А__      Б__     В__    Г__    Д___

2-р бүлэг     А__      Б__     В__    Г__    Д___

3-р бүлэг     А__      Б__     В__    Г__    Д___

4-р бүлэг     А__      Б__     В__    Г__    Д___

5-р бүлэг     А__      Б__     В__    Г__    Д___

Нийт дүн    А__      Б__     В__    Г__    Д___

 Хамгийн өндөр оноо авсан бол танд энэ хайрын хэл байдаг юм байна. Хайрын хэл гэж юу вэ? орж өөртөө байгаа хайрын хэлийг уншина уу.

 "УХААЛАГ ШИЙДВЭР" ТББ 
Энэхүү материал нь "УХААЛАГ ШИЙДВЭР" ТББ-н өмч болно.
Зөвшөөрөлгүй хэвлэн нийтлэхийг хориглоно.

Category: ♥Хайрын тухай cонжоо♥ | Views: 504 | Added by: Билгээ | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: