Сайн байна уу? Ta энд бичлэгээ тавихыг хүсвэл bilgee1995@yahoo.com бичлэгээ өгнө үү! Facebook дээр LIKE дарж биднийг дэмжээрэй.
Main » 2013 » March » 8 » Сайхан хөмсөгний нууц
9:20 AM
Сайхан хөмсөгний нууц

Хөмсөг засах арга
Юуны өмнө эхний удаад гоо сайхны салонд очиж хөмсөгөө засуулж, дараа нь өөрөө хэлбэрийг нь алдахгүй засч сураарай. Хэрэв салонд очих боломж гардаггүй бол гэрийн нөхцөлд хийж болно. Гэхдээ дүрмийн дагуу хийх хэрэгтэйг анхаарна уу.
Эхлээд спирттэй хөвөнгөөр гар болон хөмсөг зулгаагчаа ариутгах хэрэгтэй. Нэг гараараа арьсаа зөөлөн татаж, ургалтын дагуу хөмсөг зулгаагчаараа болгоомжтой зулгаана. Өвдөлт өгөхгүйн тулд хөмсөгөө зулгаахаасаа өмнө 5-7 минутаар 2-3 удаа халуун жин тавина. Төгсгөлд нь хөмсөгний эргэн тойрны арьсыг дахин ариутгах хэрэгтэй. Хөмсөгөө засч дуусаахад зовхи улайдаг тул 1-2 минут хүйтэн жин тавина. Урт ургасан үс эвгүй харагддаг тул хайчлах шаардлагатай. Үүнийг зориулалтын хөмсөгний хайчаар хайчилж авна.


Зуйван царай ба хэлбэр
Хөмсөгийг нүүрний хэлбэр болон насны онцлогт тохируулан засна. Дугуй хэлбэртэй хөмсөг нь хөгшин харагдуулдаг. Харин өргөн нүүртэй хүмүүст саран, дугуй хэлбэр илүү зохимжтой. Тэгш, үзүүр нь доошоо унжсан, урт засалт баргийн хүнд зохидоггүй. Үзүүр нь дээш өргөгдсөн богино засалт өргөн, хавтгай нүүртэй хүнийг гонзгой царайтай болгож харагдуулдаг. Хөмсөгний үзүүр, эсвэл урдаас нь бага зэрэг богиносгосон засалт царайг залуу харагдуулдаг. Гэхдээ анхаарах зүйлс бий.

• Хэрэв нүүрний дээд хэсэг жижиг бол хөмсөгний урд хэсгээс богиносгох хэрэгтэй.
• Харин өргөн шанаатай боловч нүүрний доод хэсэг шөвгөр бол үзүүрээс нь богиносго. Ингэснээр нүүрний дээд, доод хэсэг тэнцвэржих юм.
Жижиг нүдтэй хүн хөмсөгөө өргөн зурж, урд хэсгээс нь бага зэрэг авахад нүд том болж харагддаг. Нүүрний хэлбэр дөрвөлжиндүү бол хөмсгийг тэгш хэлбэр үүсгэж нугларлыг нь багасгах хэрэгтэй. Үүний тулд хөмсөгний урдаас эхлэн зулгаана. Дугуй нүүртэй бол хөмсөгийг өргөж, нугларлыг нь ихэсгэж засах хэрэгтэй.


Будалт
Хэрвээ таны хөмсөгний засалт хүссэн үр дүндээ хүрээгүй бол танд хөмсөгний харандаа, зориулалтын сойз байхад л хангалттай. Энэ хоёрын тусламжтай өөг нь дарж болно. Гэхдээ хэтэрхий тод будах нь царайг бүдүүлэг төрхтэй болгодог гэдгийг анхаар. Харандаагаар зөвхөн үс муутай хэсгийг будаж зориулалтын сойзоор тарааж өгнө.
Цайвар царайтай, шар үстэй бүсгүйчүүдэд хүрэн бор, боровтор өнгийн харандаа илүү зохино. Хар үстэй бүсгүйчүүд хар хүрэн, хар саарал, хар өнгөөр хөмсөгөө будаарай. Будалт хийснээ хэлбэржүүлэхийн тулд үсний гелийг хөмсөгний сойз, эсвэл дууссан сормуусны будгийнхаа багсанд дусааж үсний ургалтын дагуу түрхэнэ.


Арчилгаа
Хөмсөг ч бас арчилгаа шаарддаг. Орой нүүрээ цэвэрлэхдээ хөмсөгөө орхиж болохгүй. Хөмсөгний урт богино, өргөн нарийн байх нь хамаагүй. Хамгийн гол нь өдөр бүр самнаж бай. Эхлээд үсийг сөргүүлж, дараа нь ширхэгийн дагуу самнана. Хөмсөгний ургалтыг сайжруулахад тоор, бүйлс, наранцэцгийн тос хэрэглэдэг.
Хэрэглэх арга: Халуун тосонд хөвөнгөө хийж тосыг шингээж авна. Хөвөнгөө хөмсгөн дээрээ тавиад, дээр нь уугч цаас тавиж 10-15 минут байлгана. Мөн сойзоо тосондоо дүрээд хөмсөгөө үсний ургалтын дагуу, эсвэл сөргүүлж самнаж болно.

За мэдээ таалагдана гэж найдаж байна.


Category: ♥Хайрын тухай cонирхолтой мэдээ♥ | Views: 550 | Added by: Билгээ | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: