Сайн байна уу? Ta энд бичлэгээ тавихыг хүсвэл bilgee1995@yahoo.com бичлэгээ өгнө үү! Facebook дээр LIKE дарж биднийг дэмжээрэй.
Main » 2012 » November » 20 » Нөхөр болох хүнээ хэрхэн сонгох вэ?
7:03 AM
Нөхөр болох хүнээ хэрхэн сонгох вэ?

- Эмэгтэй хүн нөхөр болох хүнээ аав шигээ хүн байхыг хүсдэг.
- Тиймээс ч сонголтоо хийхдээ аавтай нь гадаад төрх, зан араншин, үйл хөдлөлөөрөө адилхан хүнийг эрж хайдаг байна.


- Хэрэв эмэгтэй хүн яг аав шигээ хүнтэй учирвал шууд л анхны харцаар ухаангүй дурладаг ажээ.
- Түүнчлэн хүүхэд байхдаа хэн нэгэн хөвгүүнд нууцхан дурлаж улмаар тэрхүү дурлал нь бүтэлгүйтсэн бол ирээдүйн нөхөр болох хүнээ өнгөрсөн дурсамжтайгаа холбогдуулан сонгодог байна.

- Хэрэв өөрийг нь эргүүлэх эрчүүд гэр бүлийн байдал, боловсрол, биеэ авч яваа байдлаараа тохирохгүй бол хэзээ ч тэднээс сонголт хийдэггүй.
- Эмэгтэй хүн үргэлж хайр халамж, халуун дулаан үг, энхрийллийг хүсч байдаг онцлогтой.

- Энэ утгаараа өөрийг нь хайрлаж, халамжилж, бусдаас илүү анхаарал тавьж чадах тийм л эр хүнийг сэтгэл дотроо битүүхэн хүсч явдаг.
- Эмэгтэй хүн чихээрээ дурладаг гэдэг үнэний хувьтай билээ.

- Хэн түүнд халуун дулаан үгийг сэтгэл зүрхнийхээ гүнээс харамгүй хайрлаж, зүрх сэтгэлийг нь эзэмдэж чадна тэр хүнийг л эр нөхрөө болгодог.
- Түүнчлэн эмэгтэй хүнийг ээж шигээ хүндэлж хайрлаж чаддаг тийм л эр хүнийг эмэгтэй хүн ямагт эрж хайж байдаг.

- Архи тамхи хэтрүүлэн хэрэглэдэг, эмэгтэй хүнтэй зүй бус харьцдаг, биеэ эрээ цээргүй авч явдаг эрчүүдийг нөхрөө болгох нь битгий хэл ойртож дотносохыг ч хүсдэггүй.
- Ер нь эмэгтэй хүн эрэгтэй хүнийг аавыгаа дуурайдаг гэж үздэг тул аавынх нь байгаа байдлаар хүүг нь шинждэг ажээ.

- Хэрэв эцэг нь ноён нуруу муутай хүн байвал ирээдүйгээ бодож хүүтэй нь суухыг хүсдэггүй байна.
- Эмэгтэй хүн өөрийг нь насан туршдаа үнэнчээр хайрлаж чадах аавын хүүг амьдралынхаа хань болгон сонгоход хэзээд бэлэн байдаг.


Category: ♥Хайрын тухай зөвлөгөө♥ | Views: 358 | Added by: Билгээ | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: