Сайн байна уу? Ta энд бичлэгээ тавихыг хүсвэл bilgee1995@yahoo.com бичлэгээ өгнө үү! Facebook дээр LIKE дарж биднийг дэмжээрэй.
Main » 2013 » March » 8 » Хайртай залуу чинь таниас салахаар шийдсэн бол...
9:25 AM
Хайртай залуу чинь таниас салахаар шийдсэн бол...

  • Хэрэв та хайртай залуугаасаа хол байгаа бол утсаар түүн уруу яриад бүхнийг эргүүлж болохгүй гэдгийг ойлгож байна. Гэхдээ өөртэй чинь ярих чухал зүйл байна. Ядаж салсан ч гэсэн эв найрамдалтай хоёр тийшээ болцгооё гэж хэлээд үзээрэй.
  • Харин түүний хэлсэн бүх болзлыг зөвшөөрөх хэрэгтэй. Тухайлбал түүний дуртай газар, дуртай цагт нь гэх мэт Хэрэв түүнээс ямар нэгэн санал гарахгүй бол та өөрөө санаачилгыг гартаа авч болзох газар, өдөр, цагаа товлож хэлээрэй. Учир нь таны амьдралын хамгийн чухал үе шүү дээ.
  • Түүнтэй уулзах үедээ зуун хувь сайхан харагдахыг хичээх хэрэгтэй. Танд хэдий хэцүү байсан ч гэсэн хайртай залуугийнхаа өмнө сул дорой, уйтгар гунигт автагдсан нүүр царайтай харагдаж болохгүй гэдгийг хэлэх байна.
  • Хайртай залуутайгаа уулзсан үедээ өөрийнхөө сэтгэл хөдлөлийг нуух гэж оролдсоны хэрэггүй. Харин ч эсрэгээрээ түүнийг хараад баяртай байгаагаа чин сэтгэлээсээ хэлэх хэрэгтэй.
  • Яриагаа эхлэхдээ тусдаа амьдрах болсон тэр үеэс хойшхи шинэ мэдээнээс эхлээрэй.
  • Хамтдаа байхаа больсон тэр цаг мөчөөс эхэлж өөрт чинь ямар хэцүү байснаа санаа зовох зүйлгүйгээр хэлээрэй.
  • Эелдэг зөөлөн үг хэлсэндээ, нүднээс тань өөрийн эрхгүй урсах нулимсандаа бүү харамсаарай. Түүний хайр сэтгэлээ үгүй хийх гэсэн зүрх сэтгэлийг нь өөрчлөх хэрэгтэй.
  • Өөрийгөө өөрчлөх боломж өгөхийг түүнээс нэг удаа гуйгаад үзээрэй. Хэрэв түүний тавьсан шаардлага, болзол нь таны хэрээс хэтэрсэн зүйл байвал шуудхан хүлээж авч чадахгүй гэдгээ хэлэх хэрэгтэй.
  • Энэ бүхний эцэст чадах бүхнээ хийсэн гэж өөртөө хэлж чадахаар болно.


Category: ♥Хайрын тухай зөвлөгөө♥ | Views: 596 | Added by: Билгээ | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: