Сайн байна уу? Ta энд бичлэгээ тавихыг хүсвэл bilgee1995@yahoo.com бичлэгээ өгнө үү! Facebook дээр LIKE дарж биднийг дэмжээрэй.
Main » 2012 » November » 20 » Хайртай юу?
12:36 PM
Хайртай юу?
Хардалт гэдэг даамжрахаараа өвчин болдог гэдэг. Түүнийг хэт даамжруулбал таны зүрх сэтгэлийг дотроос нь идсээр нэг л мэдэхэд агуу их хайр дурлал чинь аймшигт үзэн ядалт болон хувирч ч мэднэ. Та өөрийгөө хоосон хардалтанд автахгүй байж чадах нь уу гэдгээ мэдээд авахад илүүдэхгүй байх. Доорх асуултуудыг анхааралтай уншаад үнэнчээр хариулаарай.

1. Хайртыгаа утсаар ярьж байхад та:
а. хэн ярьж байгааг олж мэдэхийг хичээнэ - 2 
б. огт санаа зоволгүй ажлаа үргэлжлүүлнэ - 1 
в. хэн ярьж байгааг шууд асууна, эсвэл нөгөө өрөөнд байдаг салаа утсаар яриаг нь чагнана. - 3 

2. Хэрвээ хэн нэг хүн хайртыг чинь хэн нэгэнтэй хоёулхнаа байхыг харсан гэвэл та:
а. өөрт чинь ямар ч хамаагүй мэт үл тоомсорлоод өнгөрнө - 1 
б. дараа нь эвтэйхэн үеийг тааруулаад хайртаасаа энэ тухай лавлаж асууна - 2 
в. шууд л хайрт руугаа ярьж хэн, юу вэ гэдгийг нь нэгбүрчлэн шалгаана - 3 

3. Залуу /бүсгүй/ чинь хувийн тэмдэглэл хөтөлдөг ч танд үзүүлдэггүй бол:
а. нууцаар тэмдэглэлийг нь уншина - 3 
б. хайртынхаа хувийн эрх чөлөөгөө эдлэхэд нь саад болохгүй - 1 
в. түүнээс өдрийн тэмдэглэлээ өгч уншуулахыг шаардана - 2 

4. Хэрвээ хэн нэгэн танихгүй хүн хайртад чинь хайрцагтай чихэр өгвөл та:
а. хэн үүнийг өгснийг асууна - 2 
б. болж байгаа явдлыг огт анзаарахгүйгээр хамт амтархан иднэ - 1 
в. хайрцагтай чихрийг тэр чигээр нь хогийн сав руу чулуудна - 3 

5. Хайртыг чинь хүн магтахад та дуртай юу?
- түүнийг миний дэргэд өөр хүн магтахад би тэсвэрлэж чаддаггүй - 3
- түүнийг бусад хүн магтахад надад маш сайхан байдаг - 1 
- заримдаа ч зүгээр л дээ - 2 

6. Бүжигт наадам дээр хайрт чинь тантай нэг удаа хамт бүжиглэсэнгүй өөр хүнтэй бүжиглэлээ:
а. байдаг л зүйл, энэнд нэг их анхаарал хандуулахгүй - 1 
б. бүжиглэж байхдаа түүнтэй юу ярьсныг нь сонирхож асууна - 2 
в. хэдийгээр надад эвгүй байсан ч би үүнийгээ ил гаргахгүй - 3 

7. Хайрт чинь гэртээ их оройтож ирлээ. Та:
а. ирэнгүүт нь хэнтэй, хаана, юу хийснийг нь асууна - 2 
б. сэтгэл амарч түүнийгээ баяр хөөртэй угтана - 1 
в. бөөн шуугиан дэгдээж түүнд үзүүлээд өгнө, маргаашнаас нь гэхэд л мөрдөж эхэлнэ - 3 

8. Олон хүн цугларсан газар та хайртыгаа эсрэг хүйсийн сайхан хүнтэй танилцуулах гарцаагүй шаардлага гарлаа. Та:
а. шинэ танилд нь хайртыг маань оролдох хэрэггүй гэдгийг ойлгуулна - 3 
б. зөвхөн найз маань хүссэн тохиолдолд л өөр хүнтэй танилцуулна - 2 
в. хоорондоо харилцаа холбоотой гэдгээ шинэ танилд огт мэдэгдүүлэхгүй - 1 

9. Хэрвээ та хайрттайгаа хамт айлд зочлох болбол
а. түүнээс алхам ч холдолгүй оройг өнгөрөөнө - 3 
б. бусад зочидтой хөгжилдөн цэнгэнэ - 1 
в. түүнийг хэнтэй ярьж, юу хийж байгааг нь оройжингоо мөрдөнө - 2 

10. Хайрт чинь шинэ хувцас юм уу өөр зүйл худалдан авах гээд танаас зөвлөгөө хүсвэл:
а. өөрийн нь сонгосон хүссэнийг дэмжинэ - 1 
б. бүх зүйлийг нь нарийвчлан хэлэлцэнэ - 3 
в. яах вэ, ганц хоёр санаа хэлж болох л юм, гэхдээ өөрөө л мэднэ биз - 2 

10-17 оноотой бол: Зөөлөн ааш, сайхан сэтгэл, итгэмтгий зан. Хардалт гэж юу юм бэ? Та дэндүү сайхан зантай юм. "Итгэ гэхдээ шалга” гэж үг байдгийг танд сануулъя. Хамгийн энгийн болгоомжлол гэдэг зүйлийг мартсанаар та гэнэт нэг өдөр өөрийн чинь сайхан сэтгэл итгэлийг чинь ашиглан таныг хуурч байгааг олж мэдвэл тун хэцүү зүйл болно. Үүнээс болж та хүнд итгэх итгэлээ ч бүрмөсөн алдах аюул тулгарч магад. Энэ бол өөрт чинь тун хүнд тусч болох зүйл гэдгийг санахад илүүдэхгүй.

18-24 оноотой бол: Та хайртыгаа өчигдөр орой, хэнтэй, хаана юу хийж байсныг нь олж илрүүлэхийн тулд хувийн мөрдөгч хөлслөхгүй л дээ. Таны хардалтын түвшин боломжийн хэмжээнд байна. Гэхдээ та үе үе асч байж мэдэх л юм. Тиймээс биеэ барьж, элдвийн ааш гаргахгүй байхыг бодоорой. Энэ бол таны хувьд хайрттайгаа төгөлдөр сайхан харьцаатай байх баталгаа чинь шүү.

25-30 оноо: Та Шекспирийн зохиолоос уншиж байсан уу? Та бол ердөө л амилсан Отелло юм. Та эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хардаж уурласан үедээ аймшигтай болдог юм байна. Ингэх нь танд ашигтай гэж үү? Хэмжээ хязгаар, утга учиргүй хардалтаасаа болоод та өөрийнхөө ч, өөртэй чинь хамт байгаа хүний ч амьдралыг там болгон хувиргах нь. Ингэхэд цаадах чинь одоо тантай хамт байгаа юу?
Category: ♥Хайрын тухай cонжоо♥ | Views: 447 | Added by: Билгээ | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: