Сайн байна уу? Ta энд бичлэгээ тавихыг хүсвэл bilgee1995@yahoo.com бичлэгээ өгнө үү! Facebook дээр LIKE дарж биднийг дэмжээрэй.
Main » 2012 » November » 20 » Хайр уу шохоорхол уу?
12:40 PM
Хайр уу шохоорхол уу?

Хайр гэдэг үг өөрөө гарт баригддаггүй хэрнээ бодит, тэгтэл  бас бодит гэхээр хийсвэр юм шиг. Тийм болохоор олон залуус хайр, шохоорхол, дурлалыг хооронд нь ялгаж чаддаггүй байх аа. Гэхдээ хайр уу, түр зуурын шохоорхол байна уу? Доорхи 9 асуултууд үүний хариултыг олоход тань туслах болно.

(1) Би бусад хүмүүст хүн гэсэн байдлаар ханддаг уу эсвэл ямар нэгэн юм гэсэн байдлаар ханддаг уу? 
Хэрвээ чи түүнийг царайлаг (мөнгөтэй, байртай зэрэг хамт байх "ямар нэгэн хонжвор”-той) болохоор л болздог, уулздаг бол энэ ХАЙР биш. 

(2) Ямар ч хүрэлт, ямар ч үнсэлт, ямар ч сексгүйгээр түүнтэй оройг 2-лхнаа хамтдаа өнгөрөөх байсан уу? 
Хэрэв үгүй бол энэ ХАЙР биш. 

(3) Та хоёр хамт байхдаа найзуудтайгаа байгаа мэт хөгжилтэй, аз жаргалтай байдаг уу?  
Хэрэв чамд цагийг зугаатай өнгөрөөх өөр найзууд хэрэгтэй бол энэ ХАЙР биш. 

(4) Та хоёр эвтэй байдаг уу? 
Та хоёр хагарч нийлж, бие биенээ гэмтээж, хардаж, дооглож, нэг нэгнээ шүүмжилж байвал, болгоомжил. Энэ хайр биш байж болно. 

(5) Хэрэв чи нууцаар өөр хэн нэгэнтэй уулзаж, болзох сонирхолтой хэвээр байгаа бол? 
Мэдээж энэ ХАЙР биш. 

(6) Чи түүний өмнө маш үнэнч, илэн далангүй, нээлттэй байж чаддаг уу? 
Хэрэв та хоёрын хэн нэг нь, эсвэл хоёулаа хувиа бодсон, үнэнч бус, хоригдсон юм шиг мэдрэмж төрсөн, өөрийн сэтгэл хөдлөлөө илэрхийлж чадахгүй байгаа бол болгоомжил.

(7) Танд одоо байгаа нөхцөл байдал чухал уу? 
Та ирээдүйд учрах асуудлуудыг хүлээж авах чадвартай байх хэрэгтэй. Хэрэв бусад хүмүүс (эцэг эхээс гадна) та хоёрыг шал өөр хүмүүс, одоо хүртэл хамт байгаад нь гайхаж байна, чиний сонголтонд эргэлзэж байна гэх мэтээр хэлж байвал өөрсдийнхөө харилцааг эргээд сайн хар, нягтал.

(8) Та хоёрын хэн нэг нь өгөхөөсөө илүү авах хандлагатай байна уу? 
Хэрвээ тийм бол, хэдий одоо байгаа нөхцөл байдалдаа та сэтгэл хангалуун байлаа ч тэр таны сүүлийнх биш ч байж болно.

(9) Та түүнийг таны бүх амьдралын нэг хэсэг гэж боддог уу? 
Хэрэв тийм бол сайн байна. Энэ таны хайртайг илэрхийлж байна.

Category: ♥Хайрын тухай cонжоо♥ | Views: 479 | Added by: Билгээ | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: