Сайн байна уу? Ta энд бичлэгээ тавихыг хүсвэл bilgee1995@yahoo.com бичлэгээ өгнө үү! Facebook дээр LIKE дарж биднийг дэмжээрэй.
Main » 2012 » November » 20 » Хайр дурлал
7:12 AM
Хайр дурлал


Хорвоо ертөнцийн жамаар ч гэх үү хувь заяаны төөргөөр ч юм уу дуудаж даллаагүй байхад дурлал гээч нь хүрээд ирэх юм аа. Хүн жаргах гэж дурладаг уу, эсвэл зовох гэдэг үү бүү мэд дээ. Зарим үед өгсөн жаргалаасаа ч илүүг буцаан авах нь бий.

Ганцаардлын саарал мананг сарниулан байж хэдэн сарын өмнө чи надтай учирч, тэр цагаас хойш бид хоёр нэг ч өдөр салаагүй. Үргэлж чиний дэргэд байж намайг гэсэн халуун сэтгэлийг чинь мэдэрдэг мөртөө зарим шөнө зүүдлэж сэрээд явчихаагүй байгаа хэмэээн хардаг байсан маань амьдрал гэдэг хаашаа ч холбирч мэдэх хатуу хайрхан гэдгийг мэддэг болсных биз.

Чи намайг сайнтай муутай байгаа чигээр нь хүлээн зөвшөөрч, өөр бусад шиг өмнөх урдахаа магтан өө эрж доош нь хийгээгүй, бас худлаа цаасан малгай ч өмсгөөгүй. Чиний өмнө миний бүхэл амьдрал, зан ааш, хүсэл мөрөөдөл, алдаа оноо бүхэн тунгалаг уст бяцхан горхины ёроол дахь алаг чулуу мэт илхэн байдаг.

Хэмжээгүй мөрөөдөлдөө автан хатан хаан мэт бардам загнахыг, хэн нэгэнд гомдоод хүүхэд адил асгаруулан уйлахыг, хэдхэн үгэнд баясаад сэтгэл цэлмэн амирлахыг, хэзээ язааны гайрийчин шиг шилээр нь дарс хөнтрөхийг минь чи үзсэн.

Цагийн урсгалд элэхгүй чиний минь хайр өнгө зүс, мөнгө хөрөнгөнөөс хэзээ ч намайг солихгүй гэдгийг чинь мэддэг, тиймээс ч чамд өөртөө итгэдэг шигээ л итгэдэг дээ.

Өрөөл нэгэнд сэтгэл алдаад өвөр хуваан одоход ч чи гомдохгүй аз жаргал хүсээд л үлдэнэ. Өөд муутай нь таараад өр зүрхэндээ шархтай эргээд ирэхэд ч аз жаргал хүсээд угтана.

Байгаагаас минь илүүг нэхэж байгаагүй мөртөө байхгүйг минь нөхөж өгдөг миний хонгор чи хэн юм бэ. Амьдрал хэмээх ааш муутай эрхмийн аяыг олох гэж ядаж яваа эгэл нэгэн эмэгтэйн сэтгэлийн гүн дэх мөрөөдлийн ханхүү юу ? Эсвэл бүсгүй хүн бүрийн хүслийн гэгээн алсад эрхэмсэг орших төгс төгөлдөр эр үү?

Дүүрэн байнаа гээд бодвол бялхаад байдаг, дутуу юм даа гээд санавал нэхээд байдаг хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан юм. Итгэж найдах юмтай байна гэдэг сайхаан... Ганцаараа ч гэсэн хоёулаа... Тийм ээ, энэ бол миний блог... өөр хэнд би ингэтлээ итгэж чадахсан билээ...Харин та хэн нэгэн хүнд итгэдэг бол азтай юм аа.
Category: ♥Хайрын тухай cонирхолтой мэдээ♥ | Views: 354 | Added by: Билгээ | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: