Сайн байна уу? Ta энд бичлэгээ тавихыг хүсвэл bilgee1995@yahoo.com бичлэгээ өгнө үү! Facebook дээр LIKE дарж биднийг дэмжээрэй.
Main » 2012 » December » 31 » Яасан гоё хайр вэ
1:47 PM
Яасан гоё хайр вэ

Яасан гоё хайр вэ

Бүсгүй залуу хоёр мотоциклтэй 100 км/цагийн хурдтай давхиж явав.
Бүсгүй: Аяархан яв л даа. Би айгаад байна.
Залуу: Яах юм бэ, хөгжилтэй л байна шүү дээ.
Бүсгүй: Хурдаа хас л даа, гуйж байна.
Залуу: Тэгвэл надад хайртай гэж хэл.
Бүсгүй: За яахав. Би чамд хайртай. Гэхдээ хонгор минь хурдаа хасчих л даа.
Залуу: Одоо намайг чанга тэвэр. Бүсгүй түүнийг тэвэрлээ.
Залуу: Миний малгайг аваад өмсчих дөө, толгойг минь бариад байна.

… Маргаашийн сонин дээр тоормоз нь эвдэрснээс мотоцикл байшин мөргөж осолдсон тухай мэдээ гарсан байв. Хоёр хүн явж байснаас нэг нь л амьд үлджээ. Үнэн хэрэг дээрээ, замын голд мотоциклийнх нь тоормоз гэнэт барихаа больсныг залуу хайртдаа мэдэгдэхийг хүссэнгүй. Үхэх нь тодорхой болсон тул залуу бүсгүйгээсээ хайртай гэдгийг нь сонсч, эцсийн удаа чанга тэврүүлээд өөрийнхөө хамгаалалтын малгайг өмсгөсөн нь тэр аж.
 
 

*******

 

Нэг шөнө охин хүү хоёр киноноос буцаж явлаа. Тэдний хооронд болсон бяцхан маргаанаас болоод хүүд нэг л таагүй мэдрэмж төрөөд байв. Охин түүнээс машинаа зогсоож, замаас гарахыг хүслээ. Учир нь тэр түүнтэй ярилцахыг хүсч байлаа. Тэгээд түүнийг хайрлахаа больсноо хэлээд явахаар завдав. Хүүгийн хацар дээр нулимс чимээгүйхэн бөмбөрч, нэгэн эвхээстэй цаас охины халаасанд шургууллаа. Яг энэ үед гудамжны нөгөө талаас согтуу жолооч хар хурдаараа давхин ирж хүүгийн талаас хүчтэй мөргөснөөс тэр амиа алдлаа. Золоор амьд үлдсэн охин, нугалаастай цаасыг санаж задалж үзтэл

"Чиний хайр үгүй болоход би үхэх болно”.

 

********


 

Бие биедээ хайр сэтгэлтэй охин, хүү хоёр байлаа. Тэднийг Бесса, Жой гэдэг байв. Нэг удаа Бесса охины байранд гал гарлаа. Улаан гал хормын төдийд дүрэлзсэн тул нэг ч гал сөнөөгч ойртож зүрхэлсэнгүй. Жой л харин гал сөнөөгчийн хувцас өмсөөд байшин руу орлоо. Түүнийг шатаар дээш өгсөхөд, гишгэсэн шат бүр нь нуран унаж байлаа. Хүү охины өрөөнд орж хаалгыг нь түгжээд найз охиноо чанга тэврэн үнсээд, ямар их хайртайгаа хэлж амжлаа. Охин яагаад ингэж байгааг асуутал хүү үхэхээс аргагүйд хүрснээ хэлэв. Охины нүд том болсноо уйлж эхлэв. Хүү найз охиноо ухасхийн тэврээд дөрвөн давхраас үсэрчихлээ. Унахдаа нуруугаараа газардаж, охиноо дээрээ гаргасан байсан юм. Ингэж хайрынхаа төлөө найз охиноо авраад өөрөө нас барчээ.
 

******

 

Залууд ухаангүй дурласан бүсгүй асууж байна. "Хэрвээ чи надад таалагддаг гэвэл чамд тоглоом шиг санагдах уу”гэхэд залуу "Тиймээ” гэлээ. Бүсгүй "Яагаад” гэтэл "Би чамд таалагддаг биш чиний зүрх сэтгэлийг эзэмдсэн гэдгээ мэдэж байна” гэж хариулав.


Category: Хайрын тухай түүх♥ | Views: 552 | Added by: Билгээ | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: