Сайн байна уу? Ta энд бичлэгээ тавихыг хүсвэл bilgee1995@yahoo.com бичлэгээ өгнө үү! Facebook дээр LIKE дарж биднийг дэмжээрэй.
Main » 2012 » November » 20 » Ийм нэгэн явдал…
2:08 PM
Ийм нэгэн явдал…

За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Би энэ сайтын нийтлэлүүдийг унших дуртай хүмүүсийн амьдралыг эндээс л харж мэдэрч болмоор юм шиг санагддаг. Тэгээд би ч бас өөрийн түүхээсээ та бүхэнтэй хуваалцвал сонирхолтой санагдлаа. Би одоо 22той нэгэн уул уурхайн компанид ажилладаг жирийн нэгэн монгол залуу байна. 14 хоног хөдөө ажиллаад 7 хоног хотод амардаг. Сургуулиа төгсөөд удаагүй ажиллаад ч удаагүй боломжийн албан тушаал сайн цалин авдаг. Ганц бие надад хангалттай илүү гардаг. Тийм болохоор ихэнхий нь хадгаламжиндаа хийгээд үлдсэнээр нь 7 хоногийн 1 өдөр нь шаваагаа ханатал шоудаад өөртөө хэрэгтэй өөрийн дуртай зүйлсээ авдаг. Шоудна гэхээр тасарталаа архи уугаад өглөө нь танихгүй нэгэнтэй сэрдэг гэж битгий ойлгоорой. Гадуур өвчин их байгаа болохоор  би тиймэрхүү замын юмнуудтай явдаггүй юм.

Зүгээр л night club ороод их хотын сайхан залуучууд охидуудын дунд үхтэлээ бүжиглэх дуртай. 2 юмуу 3 шил архи аваа л найзуудтайгаа high болтолоо уугаад бүжиглэхэд хүртэл урамтай хөдөлгөөн цаанаасаа л гараад байдгийн гоё шүү. Тасарталаа 1 удаа ууж үзээд за болий дахиж уухгүй гэж шийдсэн тэрнээс хойш хэмжээндээ тааруулдаг болсон. Тулааны урлагаар багаасаа хичээллэсэн бас багаасаа эмээ өвөө дээрээ өссөн болоод ч тэрүү хүмүүжил сайтай гэж өөрийгөө дүгнэдэг өөртөө итгэлтэй чөлөөтэй хөгжилтэй их хотын нэгэн цоглог залуу.

За тэр ч яахав гол сэдэв рүүгээ оръё. Би нэг охинд маш их татагдах болоод нэлээн хэдэн сар боллоо.Тэр дуулдаг ганц 2 клиптэй тэрий нь би байнга үздэг үнэхээр дуртай байлаа. Гэхдээ тэр намайг танихгүй. Тэр нүд хөмсөг сайтай бие хаа ч сайтай үнэхээр цоглог яг л миний сонирхдог охин. Би тэр охинийг найз охиноо болгохыг их хүсдэг байсан. Тэгээд би түүнтэй ямар ч байсан танилцахаар шийдээд түүнийг хайж эхэллээ. Facebook ухаж байгаад тэрний profileий нь яаж ийж байгаад оллоо. Их л чамин чамин юманд дуртай бас англи хэлэндээ гайгүй юм шиг болохоор нь тэрний сонирхлыг нь татахын тулд англиар миний дотор юу болж байгааг бичээд явуулчихлаа. За яах бол хариу бичих болов уу гэж дотроо битүүхэн түгшсээр 3 хоногийн дараа тэрнээс баярлалаа :D гэсэн хариу ирдгийм байна. За тэгэхээр нь тэрэн дээр нь дөрөөлөөд бичиж гарлаа өөдөөс хөөрхөн бичээд л байсан тэхээр нь бүр урам ороод сайхан байлаа даанч утасны дугаараа өгдөггүй ээ тэхдээ дотроо дуртай байгаа нь жаахан мэдэгдэж байсан болохоор би чамаас өөрөөс чинь авнаа гээд орхичихлоо.

Тэр нэг газар тоглох тухайгаа FB дээрээ биччихсэн байлаа. За энэ боломж шүү гэж бодоод (ядаж байхад миний хотод ирэх өдөр таарч байсан) хотод ирээд тэр газар нь 3 цаг хүлээгээд тарахад нь гадаа нь тосож уулзсандаа тэр намайг хараад таниад инээд алдаад сүрхий байсан тэгээд надад  дугаараа өглөөдөө. Би орой нь шууд залгаад чамайг хүргээд өгье энэ тэр гэж жаал ярьлаа мань хүн ч ажил ихтэй байх шиг байсан тэхдэ би чамруу залгы гээд таг болчлоо. Тэгсэн чинь гэртээ харьчихсан байдаг юм байна. Хор шар битүүхэн хөдлөөд маргааш нь залгалаа ашгүй завтай бололтой хүрээд ир гэж байна. Шууд л давхиад очлоо. Тэгээд тэр шөнөжингөө тэрэнтэй бас найзуудтай нь явлаа тэд нар шинэ жилийн халтууранд явж байсан болохоор олон ч газраар орсон би бүх газар нь хүргэж өгсөн баахан охидуудтай дунд нь маазраад л хөгжилтэй байлаа. Тэд нарт ч би таалагдаж байлаа хамгийн гол нь тэд нарт таалагдана гэдэг нь тэрэнд ч гэсэн таалагднаа л гэсэн үг. Найзууд нь магтаал  тэрний бодлыг над руу хандуулах нь тодорхой. Ингээд 7 хоног нисэх мэт өнгөрч энэ хугацаанд бид 2 нэг нэгнээ гайгүй ойлголцож авсөөн. Тэхдээ ямарч дотно харьцаа хараахан үүсгээгүй л байлаа. Явахын урьд шөнө би гэрт нь хүргэж өгөөд тэрнийг үнсэх гэсэн боловч тэр эргэлзсэн байдалтай арагшиллаа тэхээр нь өө тэнэгээ би юу хийчихвээ гэж бодоод толгойгоо шаах гэж байтал тэр намайг шууд л үнсээд авлаа.

Өө бурхан минь хамаг биеээр цахилгаан гүйж дотор үнэхээр гал дүрэлзэх шиг л боллоо тэр үнэхээр гоё үнсэлцдэг охин байсан тачаангуй, үнэхээр мэдрэмтгий  тэр нь надад бүр их таалагдсан. Тэнд сексээс бусад нь болсоон. Бид 2 өглөөний 6 хүртэл ноололдлоо минйи машинд байрных нь урд шүү бүр хэхэ. Тэгэд би шууд ажил руугаа ниссэндээ. Очоод хайрын үгтэй мессэжээр бөмбөгдөлцөж. Утаснаас зүүлттэй боллоо. Ажлаа тарж ирээ л утсаар яриастай. Тэгээд бүр байж сууж чадалгүй худлаа шалтаг хэлээд ажлаасаа чөлөө аваад хотод очоод тэр өдөрөө бид 2 хайрын баланд мансууртлаа жаргасан. Мөрөөдлийнхөө охинтой энгэр зөрүүлнэ гэдэг зүйрлэхийн аргагүй их жаргал, таашаалын дээдийг мэдрэх ганц арга гэдэгийг тэхэд л ухаарсан. Гэхдээ би хэт их шатцан байсан тэрнийг ямар хурдан минийх болсоныг ч анзаарах сөхөө надад байсангүй бүх зүйл сайхан бүр цаашдынхаа амьдралыг төсөөлцөн байлаа. Би их мөрөөдөмтгийл дөө их дуртай мөрөөдөх. Тэгээд азаар хотод хэдэн сар тогтмол ажиллахаар боллоо. Маш их баярлаж байсан. Бид 2 дөрөв хоног орой бүр нь сексдсэн үнэхээр сайхан байсан. Хамгийн сүүлийн сексддэг шөнө би согтуу тэр ч халцан байсан.

Тэр сарын тэмдэг нь 5, 6 хоногийн дараа ирнэ гэхээр нь нөгөө сарын тэмдэгийн 7 долоо хоногийн арга байдагдаа тэрийг нэг найзаасаа сонссон байсан. Болдог баттай гэхээр нь би 2 удаа дотор нь тавьчихсан. Тэгсэн чинь уурлаад тэр өдөрөөс хойш дахиж секс хийсэнгүй. Тэхдээ бид 2ын харьцаа гайгүй байсөөн яг л өмнөх шигээ нялуун. Тэхдээ л тэр надтай 7 хоногийн хагас сайн юмуу бүтэн сайнд л уулздаг болчихлоо. Би ажилтай гэдгий нь мэддэг байсан болохоор тоодоггүй байлаа. Тэр өдөрөөс хойш бид 2ийн харьцаа бага багаар хөндийрч эхэлсэн. Тэр надас жаахан зайгаа барьж эхэлсэн тэгээд бид 2 муудалцаад би араас нь аргадаж гүйгээд дахиад бүхнийг эхлээд гайгүй явж байгаа л бас л хөндийрч эхэлнэ би бүр учирий нь олохоо болиод асуусан чинь би харин урт хугацаагаар үерхэхдээ муу гэдгийн байна. Би чамайг хардахгүй өөрийн чинь дураар байлгана хүссэн бүхний чинь хийнэ ганцхан чи миний хажууд л байгаач би чамайг хайрлахыг хүсэж байна гэдгээ хэлсэн тэр ч зөвшөөрсөн гэхдээ л бас бахь байдгаараа.

Хамгийн сүүлд сексддэг тэр шөнө бид хэд бөөнөөрөө шоудсан тэхэд тэнд таньдаг бололтой нэг залуу нь би чиний зургийг зурсан нтр гээд зургийг нь үзүүлж байсан би нээх тоогоогүй дараа нь бас утсанд нь мессэж ирсэний нь хажууд нь байсан болохоор харсан чинь Нэг Э гэдэг хүнээс ирсэн байсан мань хүн тэр дор нь 00 д уулзы гэж бичээд яваад өгсөн би ч тоосонгүй нээх удалгүй буцаад ирсэн. Тэр нөхөрий нь дараа нь хүүхдээс нэрий нь асуусан чинь найзын маань мэддэг хүн байсан туранхай сонин нөхөр л байналээ. Нөгөө зурагийг нь зурдагаас өөр залуу байсан. Тэгээд хамт хэвтэж байхад тэр Э гээс дуудлага ирээд салдаггүй ээ би жаахан дургүйцсэн чинь зүгээр л найз нтр гэхээр нь тэгээд орхисон.  Тэгээд гэнэт утсаа таг хаагаад алга болцон. Гэрт нь очиж үзлээ эгчийндээ байгаа гэхээр нь эгчийнд нь очоод уулзлаа нэг хэсэг уулзаж байгаад миний хөдөө явах цаг болоод хөдөө явсан тэгээд таг чиг холбоо тасарсан бид 2 тэгээд салсан. Салах салахдаа валентиний өдөр салсан.

Би нэг өдөр ажлаасаа чөлөө аваад гадуур баахан явж Svarovski ийн зүрхэн хүзүүний зүүлт, том бамбарууш открит аваад дээр нь сэтгэлийнхаа үгийг бичээд гэрт нь аваачиж өгсөн чинь их баярлаад орой уулзахаар болсон тэгсэн чинь 8 цаг гэхэд би жимд байна, 10 цагт гэртээ бууз чимхжийнэ гарж чадахгүй нь… зайл зайл ойлгомжтой өөр хүнтэй явж байгаа байхгүй юу. Тэгээд л салсандаа. Тэгтэл сар гарангийн дараа би жирэмсэн болчихож би абортонд орох гэж байна надад мөнгө өг гэдэг юм байна.  Сонсоод дотор хачин болчихдог юм байналээ тэгээд би төрүүлчих гэсэн чинь уурлаад байсан. 2 сар гарантай гэсэн сүүлд хийсэн өдөртэй яг таарч байсан тэгээд би абортных нь мөнгийг өгсөн. Абортонд орон ортол нь байнга шахуу залгаад асуудаг байлаа. Тэгээд аборт хийлгэчихээд бас л таг болчихсон. Очоод уулзана гээд бас тэр эход авхуулсан зургийг нь надад өгнө гээд тохирсон байсан чинь намайг очиход бас л таг утсаа салгаад алга болсон тэгээд хөдөө ирсэний дараа утсаа алга болгоод сая л сэргээлээ ирхээр чинь уулзы гэсэн байсан.

Гэхдээ би тэрнийг найз залуутай болсоныг нь найзаасаа сонссон. Миний facebookийг блок хийцэн байсны нь тэхэд л мэдсэн би уг нь facebookee устгачаад орж болку байгаан байна гэж бодож байтал тийм учиртай байсын байлээлдээ. Тэр яаж ингэж чадаж байнаа хөгийн өөдгүй охин миний бүр хамаг ой минь гутаж байна. Хөгийн охин хүний хайр даахгүй новшийн охин гэж дотороо харааж байлаа. Тэхдээ яая гэхэвдээ өөрийх нь сонголт юм байлгүйдээ сонин хардуу нийтлэг хэмжүүрээр муухан залуу байналээ өндөр л юм шиг байгаан. Би ч тийм намхан биш шүү миний өндөр 178м. Ингээд эргээд бодоод байхад тэр надаас өөр залуутай байсан юм шиг байгаан би гэж тэнэг мэдэхгүй ганцаараа л шатаад байдаг.

Гэхдээ би алцахгүй тэрэнтэй сайхан л байсан хэсэгхэн ч гэсэн хайрын сайханыг амталсан жаргал зовлон бүгдийг л мэдэрлээ өмнөх охидуудаас тийм мэдрэмж авч байгаагүй болохоор тэрэнд талархаа л өнгөрийдөө тэгээд сайхан амьдардаг л юм байгааз надад одоо хамаагүй болсон. Нээрээ найз залуу нь тэр зургий нь зурж өгсөн залуутай төстэй харагдсан мөн байх гэж би бодож байна. Хэт нуршуу бичсэн бол уучлаарай. And at the end FUCK THEM!!!!!!! For Me Life is running and I’m like FUCK YEAH (sorry for the slang).

Category: Хайрын тухай түүх♥ | Views: 484 | Added by: Билгээ | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: