Сайн байна уу? Ta энд бичлэгээ тавихыг хүсвэл bilgee1995@yahoo.com бичлэгээ өгнө үү! Facebook дээр LIKE дарж биднийг дэмжээрэй.
Main » 2012 » November » 20 » hairtiigaa bolon ooriigoo shinjeerei
10:53 AM
hairtiigaa bolon ooriigoo shinjeerei

 Тэгээд сэтгэгдэлээ мартваа хэхэх 

А, Б 
Та романтик хvн биш. Бизнес vйл ажиллагаанд сонирхолтой. Хvссэнээ авч чаддаг ч сээтэгнэх чадваргvй. Ичимхий, өхөөрдөм, даруу, дур булаам, хvнд өөрийн эрхгvй татагддаг. Амрагийн чинь сайхан бие мөн таны биеийн хэрэгцээ хамгийн чухалд тооцогддог. Хэн нэгнийг гуйх аз туршилт, элдэв сорилтонд дуртай. Та гаднаасаа харагддагаасаа илvv, тачаангvй, адал явдалд дуртай. Энэ чанараа хvмvvст харуулаад байдаггvй. Хааяа нэлээд хувиа хичээсэн зан гаргадаг. Та хэзээд ч хvмvvсийн бодол санааг хоёрдугаарт тавьдаг. Сонголтоо зөв хийдэггvй. Энэ нь зөвхөн гайг авчирдаг. Та өөртөө vргэлж сэтгэл хангалуун байдаг.

В, Г, Д 
Хайрлуулж, дайлуулж бусдаас бэлэг авах дуртай. Бэлэг бvр нь "Дурлалынх" байвал бvр ч тааламжтай байдаг. Та амрагаа хэрхэн жаргуулахаа мэддэг. Нууцхан шохоорхоод яг хайр дурлалын асуудалд тулахаар илvv нээлттэй болдог. Бvх юм санаснаар чинь болох болтол хvлээцтэй байж дур сонирхол, мэдрэмжээ хянаж чаддаг. Танд шинэ амьдралын арга барил шаардлагатай. Та аз турших дуртай хvн.

Е, Ё, Ж 
Мэдрэмтгий биеэ даасан, аливаа юмыг хvссэнээрээ хийж чадахгvй бол тэр зvйлээ шууд хаядаг. Та хийж буй зvйлдээ дэмжлэг авч санаачлагыг гартаа авахыг хvсдэг боловч бvтэлтэй байдаггvй. Хангалттай мөнгөтэй байсан ч биеэ амраахыг боддоггvй. Өөрийгөө хамгийн шилдэг нь гэдгийг батлахыг хичээдэг. Та маш нээлттэй, хөдөлгөөнтэй, романтик хvн.

З, И, К 
Та юмыг голж шилдэг, өөрөөсөө болон амрагаасаа төгс байдлыг эрдэг. Тийм ч байлгахыг зорьдог. Хайр сэтгэлийн хувьд зөвхөн оюун ухаанаараа тэнцvv эсвэл илvv нэгэнд татагддаг. Маш мэдрэмтгий. Мэдрэмжийн оройд яаж хvрэхээ ч мэддэг.Yvрэг хариуцлагаа хамгаас чухалд vздэг. Танд хааяа хvмvvст чин сэтгэлээсээ хандах нь хэцvv байдаг уу?

Л, М, Н 
Хэн нэгнийг өөрийн болгох бодол толгойд чинь орж ирвэл хvслээ биелvvлэхийн тулд байдаг бvхнээ зориулдаг. Зорилгоосоо хялбар няцдаггvй. Өөртэйгөө холбоотой зvйлд идэвхтэй шаргуу оролцдог. Гэвч та зарим vед идэвхгvй, хардамтгай болдог. Хэн нэгэнд ямар нэгэн асуудал гарвал сэтгэл чинь сэргэдэг. Тачаангvй, шударга, наргианч та асрамжлан сувилахдаа чадамгай. Хvмvvс "дотор руу чинь өнгийгөөд" л гайхшралд ордог. Таныг ер бусын эсвэл өвөрмөц хvн татдаг. Тvvнчлэн нээлттэй яриа маш таалагддаг. Та хардахаараа өөрийгөө хянах чадвараа алддаг.

О, Ө 
Та идеалист романтик ба амраг чинь энэ vзлийг чинь улам бэхжvvлсээр байдаг. Та хамгийн шилдэг хань нөхөр шиг харагдаж, өөртөө итгvvлж чаддаг. Та сээтэгнэж, тэр дороо "сэдэв" гаргадаг ч маш шударга байж төвийг сахидаг. Бусдын анхаарлыг татаж чаддаг. Та туйлшрамтгай, эрэлхэг, зоригтой, төрөлхийн романтик хvн. Танд эртний эмгэнэлт хайрын жvжгийн vйл явдал, дvр маш их таалагддаг. Та уужим сэтгэлтэй, өршөөнгvй байж чаддаг.

П, Р, С 
Та "энерги" ихтэй. Аливаа юмыг зөв гэж vзвэл юу ч таныг зогсоож чадахгvй. Гагцхvv зорилго тань ихэнхдээ зөв байдаггvй. Хааяа дэндvv оройтсон байдаг. Ямар нэгэн юмыг олж авахад учрах бартаа мөн хоёр хvний хоорондох харилцааны хэцvv даваануудаас та "кайф" /таашаал/ авдаг. Сэтгэлд чинь агуу гайхамшигтай хайр нуугдаж байдаг ч та сэтгэл зvрхээ чөлөөтэй байлгаж чаддаг. Мөн хэнтэй ч хялбархан аргаар удаан хугацаагаар харилцаатай байх гайхалтай чадвартай.

Т, У, Y 
Та романтик vзэл бодолтой ч гэсэн хайр дурлал зовлон авчирдаг гэж vздэг. Найз нөхдөдөө туслахад хэзээд бэлхэн. Зовлонд учирсан азгvй гэмээр хvмvvс таныг татдаг. Өөрийгөө хvнийг хайрлаж, аварч чаддаг гэж боддог.

Ф, Х, Ц 
Та хайрын ид шидэнд итгэдэг тул романтик хvнд тооцогддог. Таны хувьд амраг маш чухал. Хайраа илчилж, илэрхийлэхээ чөлөөтэй байж, ямар нэгэн боломж алддаггvй. Шинэ амраг, шинэ амьдрал сонирхлыг чинь татдаг. Оюун ухааныг эрхэмлэдэг таны амраг, оюуны хувьд доогуур санагдвал харилцаанд чинь хагарал vvсдэг. Та хайрлуулж магтаал сонсох дуртай.

Ч, Ш, Э 
Та маш нийцтэй, онцгой, яриа өрнvvлдэг. Энэ нь тантай "чухал" хvмvvс харилцаа тогтооход нөлөөлдөг. Халуун дотно хамтдаа байхыг шаарддаг. Та хvссэнээрээ байж, сайхан харагдаж бусдаас өөрийгөө хvлээн зөвшөөрөхийг хvсдэг.

Ю, Я 
Бусад хvмvvс таныг хайрлаж, хvндэлж, vнэлж бvр тахин шvтэх нь танд таатай байдаг. Цагийг зvгээр л энхрий тайван орчинд өнгөрөөх дуртай. Танд өөрийнхөө юу хийж байгааг мэддэг хvн таалагддаг. Та хvслээ хангах гэж яардаг ба өөрийгөө илэрхийлэх арга замыг байнга хайдаг. Таны бvтээсэн зvйл чинь уддаггvй учраас шантарч эргэлзэх нь ихэсдэг. Шударга байхыг бараг л эрмэлздэггvй. Та зарим vед илт эрчтэй болдог.

Category: ♥Хайрын тухай cонжоо♥ | Views: 334 | Added by: Билгээ | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: