Сайн байна уу? Ta энд бичлэгээ тавихыг хүсвэл bilgee1995@yahoo.com бичлэгээ өгнө үү! Facebook дээр LIKE дарж биднийг дэмжээрэй.
Main » 2012 » December » 31 » Ганц бие эмэгтэйчүүдэд зориулж захидал илгээлээ
1:54 PM
Ганц бие эмэгтэйчүүдэд зориулж захидал илгээлээ

Ганц бие эмэгтэйчүүдэд зориулж захидал илгээлээ

Сайн байцгаана уу? Юуны өмнө энэхүү захидлыг минь уншиж байгаа бүх хүмүүст ажлын өндөр амжилт, амьдралд нь сайн сайхныг хүсье! Бас энэ сайхан сайтыг эрхлэн явуулдаг чадварлаг хамт олон та бүхэнд танай зочдын өмнөөс баярлаж явдагаа хэлээд ажлын амжилт хүсье! Энэ сайтыг уншдаг бүх эрчүүдийн өмнөөс энэхүү захиаг явуулж байна… Учир нь надтай адилхан асуудалтай хүн байж магадгүй! Анзаараад байхад энэ сайтад зовлонгоо бичсэн хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд байдаг юм шигээ… Тэгвэл эрчүүдэд ч бас зовлон байдгаас гадна нөхөргүй хүүхнүүд үүнийг минь заавал уншаарай!!!

Би урд нь алдаж үзсээн… Одоо ахин алдахыг хүсэхгүй байна… Тэгээд ч энэ утгаараа 2 дахь амьдралдаа илүү няхуур хандахыг чармайж байна. Би өөрийгөө халамжгүй гэж бодохгүй байна, хаана ч өөрийнхөө болоод амьдралаа авч явах чадалтай гэж боддог. Одоогоор овойж оцойтлоо баяжсан юм байхгүй ч боломжийн орлоготой. Би одоо хамт байгаа бүсгүйдээ чин сэтгэлээсээ хайртай! шаардлага гарвал яг үнэнийг хэлэхэд амиа өгөхөд ч бэлэн… 

Гэтэл надад тохиолдож байгаа зовлон бол хардалт. Би түүнийгээ надад хэр зэрэг хайртайг нь мэдэхгүй юм, бас түүнийхээ олон занг засмаар байна…надад зөвлөөч гэж хүсэх байна…

Би ажлаасаа тогтсон цагтаа тардаг, гадуур бараг явдаггүй, нэгэн бодлын их гэрсэг хун л дээ эсвэл зожиг ч байж магадгүй… Гэтэл тэр минь намайг хариад очиход заримдаа л хоол ундтай угтах юм, бараг гуйлган байж…!!! Тэгээд дээрээс нь гадуур явах их сонирхолтой. Хамт амьдраад удаагүй байгаа болохоор тэгдэг юм болов уу? Юм л бол өнөө хэдэн нөхөргүй найз хүүхнүүдтэйгээ уулзаж энэ тэрүүгээр явж байна гээд л (нэг бус удаа байгаа газраа надад худлаа хэлсэн)… Тэд нартайгаа өдөржин шөнөжин мессеждэнэ…. Гэр бүлийнхээ энэ жаахан зүйлээ шийдэхгүй мөртлөө нөхөргүй найз хүүхнийх нь бусадтай явалдах эс явалдах, салж сарнисан ер нь хэнд хэрэгтэй юм бэ? Би өөрийгөө тийм их хартай гэж бодохгүй байна. Утсыг нь шалгаад л мангартаад байдаг ч залуу биш! зүгээр л би түүнээсээ илэн далангүй надаас юугаа ч бүү нуугаасай гэж хүсдэг, нэгэнт л итгэлцээд нэг гэрт орсон л бол нууц гэж байх ёсгүй биз дээ??? Гэтэл ийм нууц хүүхнүүдийн дунд байх ёстой юм байхаа!!! энэ зөв үү??? Тэр нөхөргүй найз хүүхнүүд нь жинхэнэ амьдралд гай болж байна… надад зарим нэг нь дургүй юм байхаа… тэгээд ч барахгүй надаас бүр сал! гэж зөвлөдөг гэнэ шуу!!! та нар боль л доо!!!! өөрсдийнхөө амьдралыг олигтойхон шийдчихэж чадахгүй байж хүнд зааж зөвлөнө гэж!!!

Тэгээд энд тэнд шоудая энээ тэрээ гээд л манай хүнийг уруу татахыг нь яана аа!!! Манай хун миний хажууд байгаад чадахгүй гэхэд цаанаас нь чи үргэлж ийм байгаарай гэх мэтээр гомдлын үг хаяцгаана!! Гэхдээ би найзуудтай нь огт уулзуулахгүй гэсэн юм биш шүү!!!! 7 хоногт 2 өдөр уулзаж болно!!! гэтэл энэ тууний минь хувьд ч, хүүхнүүдийнх нь хувьд ч хангалтгүй гэж байх юм… үүнээс болж бид 2 байнга зөрөлдөнө!!! бас манай хүн эсрэг хүйсний олон найзтай заримыг нь би бараг мэдэхгүй. Гэтэл тэд нар нь шөнө орой болсон хойно хүртэл би нөхөртэй болсоон гээд байхад нь хүртэл залгачих юм…тэр залуус бас юм бодмоор байна шүү!!!!

Миний хувьд утас маань ажил тарав уу үгүй юү таг дуугай байдаг… хааяа нэг ажлын асуудлаар бүсгүйчүүдэд утасны дугаараа өгөхөд зарим нь буруу ойлгож мессэж явуулж гай болох юм… бодвол нөхөргүй бүсгүйчууд!!! байдаг байх…. энэ асуудлыг ялгаж салгаж бай л даа!!! Тэр үед тэр минь намайг айхтар харддаг… надад энэ нь их хэцүү байна…
Би эр хүн, чамгүй олон найз нөхөдтэй!!! Хааяа нэг тэдэнтэйгээ суух эсвэл ажлынхантайгаа энд тэнд ороход тэр минь надтай барьцчих юм. Тэгвэл би гарлаа шүү!!! Гэр лүүгээ явлаа шүү!! Шоудлаа шүү ч гэх шиг… Бодвол хардалтаа ийм аргаар гаргадаг юм болов уу? Миний хамт олонтойгоо, найз нөхөдтэйгээ уулзах уулзалтууд сард нэг удаа л болдог юм шуу!!! би худлаа хэлэхгүй ээ!!! Би түүнийхээ энэ занг яаж засах вэ? Би хэзээ ч түүнийгээ хуурая гэж боддоггүй! урвалт худал хуурамч явдлыг би жинхэнэ үзэн яддаг!!! Би түүнтэйгээ насан туршдаа чин сэтгэлээсээ амьдармаар байна. Би түүнийгээ засаж чадах уу?? Тэр минь ер нь засрах болов уу??? Надад туслаач. Сүүлийн үед өөрийгөө би бусад шиг биш дэндүү зожиг, муухай ааш зантай хүн юм болов уу гэж хүртэл бодож үзлээ… Надад туслаач??? Энэ захидлыг минь хүмүүст хүргэж өгч туслана уу??? /gejeee. tuslah hun bval comment bicheerei/


Category: ♥Хайрын тухай cонирхолтой мэдээ♥ | Views: 461 | Added by: Билгээ | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: