Сайн байна уу? Ta энд бичлэгээ тавихыг хүсвэл bilgee1995@yahoo.com бичлэгээ өгнө үү! Facebook дээр LIKE дарж биднийг дэмжээрэй.
Main » 2012 » November » 20 » eregtei emegtei humuusiin tarhinii yalgaa
10:50 AM
eregtei emegtei humuusiin tarhinii yalgaa

 Эмэгтэй хүний хувьд тааламжтай яриа нь дур ханасантай нэгэн адил-

1.Эмэгтэй хүний тархи эрчүүдийнхээс 10 хувиар жижиг гэдгийг хэдийнэ тогтоогоод байгаа, гэхдээ энэ нь оюуны чадамжинд ямар ч хамаагүй.
2.Эрэгтэй хүний тархи нас ахих тусам эмэгтэй хүнийхээс илүү хурдацтайгаар жижгэрч агшиж байдаг.
3.Нэг ижил асуудлыг шийдэх болоход эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тархины өөр өөр хэсгүүд ажилладаг.
4.Хэрвээ эрэгтэй хүн төөрсөн тохиолдолд өөрийнхөө хийсэн хөдөлгөөн, явсан зайгаа сэргээн бодохыг хичээнэ. Харин эмэгтэй хүн замаа алдаж төөрсөн бол өөрт тааралдсан ямар нэгэн баримжаалах зүйл, биетийг санаж олохыг хичээдэг. Энэ нь жолооны ард ч ажиглагддаг байна.
5.Эмэгтэй хүн эд юмсыг хэсэгчлэн санадаг бол эрэгтэй хүн ерөнхийд нь санаж тогтоодог.
6.Эрэгтэй хүн мэдээллийг түргэн хүлээж авч хариу үйлдэл хийдэг. Гэвч…
7.Эмэгтэй хүн хэд хэдэн мэдээллийг зэрэг хүлээн авч чаддаг бол эрэгтэй хүн хоёр ба түүнээс олон ажлыг зэрэг хийх тохиолдолд дургүй байдаг.
8.Эрэгтэй хүн математик физик зэрэг нарийн шинжлэх ухаанд сайн байдаг бол эмэгтэй хүнд хүмүүнлэгийн шинжлэх ухаанд хүчээ сорих нь илүү үр дүнтэй байдаг.
9.Эрэгтэй хүн сексийн тухай минут тутамд боддог бол эмэгтэй хүн хоёр хоногийн хугацаанд нэг удаа санах нь бий.
10.Эмэгтэйчүүд илүү яриасаг. Энэ нь эмэгтэй хүний тархины таашаалын төвтэй холбоотой. Тэдний хувьд тааламжтай яриа нь дур ханасантай нэгэн адил.
11.Эрэгтэй эмэгтэй хүмүүс гэнэтийн таагүй дуу авиаг өөр өөр байдлаар хүлээн авдаг.
12.Эмэгтэй хүнтэй итгэлтэй харилцаа үүсгэхийн тулд 20 секунд чанга тэврэхэд л хангалттай.
13.Эмэгтэй хүн өдрийн туршид эрэгтэй хүнээс гурав дахин олон үг хэрэглэдэг.
14.Эмэгтэй хүний тархи ажиллаж байх үедээ илүү хүчтэй халдаг.
15.Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хошин шогийн мэдрэмж харилцан адилгүй. Хошин яриа ярих үед эрэгтэй хүний хувьд төгсгөл хөгжилтэй байх нь чухал, харин эмэгтэй хүний хувьд үйл явц, тухайн онигоонд хэрэглэгдэж байгаа хэллэг гэх мэт нарийн зүйлс нь чухал байдаг.
16.Эмэгтэй хүний зохион байгуулах чадвар нь илүү хөгжсөн.
17.Эрэгтэй хүний сонсгол эмэгтэй хүнийхээс сул. Харах тал дээр ч эрчүүд эд зүйлсийг эротик байдлаар түлхүү хардаг бол эмэгтэй хүн тухайн зүйлсийнхээ жижиг хэсгүүдийг ч олж харах чадвартай.
18.Эрэгтэй хүн сонсч байгаа яриагаа логик талаас нь хүлээн авдаг. Өөрөөр хэлбэл ярьж байгаа зүйлийг л сонсдог. Харин эмэгтэй хүн тухайн хүнийхээ дууны өнгө, өргөлт эмоцид анхаарал хандуулж цаад учрыг нь олж харахыг хичээдэг.
19.Эмэгтэй хүн илүү нийтэч байдаг бол эрчүүд түрэмгий өрсөлдөгчид байдаг. Ийм ч учраас эрчүүд хоорондоо их зодолддог. Энэ зан чанараасаа болж эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд үл ойлголцол их гардаг. Эмэгтэйчүүд эрчүүдийг өөрсөдтэй нь ярьсангүй гэж гоморхдог, гэтэл үнэн хэрэг дээрээ эрчүүдийн хэл ярианы чадвар муу хөгжсөн байдаг.
20.Хэрвээ зам дээр бөмбөг хэвтэж байвал эрэгтэй хүн өшиглөчихөөд яваад өгнө. Харин эмэгтэй хүн бөмбөгийг авч тэвэрнэ. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн байгалиас заяасан байдал, зан чанар ингэж илэрдэг.
Category: ♥Хайрын тухай cонирхолтой мэдээ♥ | Views: 439 | Added by: Билгээ | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: