Сайн байна уу? Ta энд бичлэгээ тавихыг хүсвэл bilgee1995@yahoo.com бичлэгээ өгнө үү! Facebook дээр LIKE дарж биднийг дэмжээрэй.
Main » 2012 » November » 20 » Чи хүнийг хайрлаж чаддаг хүн үү
11:36 AM
Чи хүнийг хайрлаж чаддаг хүн үү
Хүн болж төрснөөс авхуулаад энэ хорвоо дээр хэн ч хайрлаж хайрлуулсаар ирдэг.  Харин чи хүнийг хайрлахдаа хэр сайн бэ гэдгээ тодорхойлоорой.

1. Танилцах үед анхны алхмыг хэн хийх ёстой вэ?
а. Мэдээж эрэгтэй нь
б. Энэ бол хувь заяа нь шийдэх хэрэг
в. Бүсгүйчүүд өөртөө илүү итгэлтэй байдаг болохоор болом­­жийг алдахгүй биз ээ
г. Биднийг танилцуулаад өг хэмээн танилаасаа хүснэ


2. Ахуй амьдралаа өөд нь татахад хэнийх нь үүрэг илүү вэ?
а.  Хоёулаа голлох үүрэгтэй.
б.  Хэнд нь ямар ажил тохиромжтой байхаас хамаарна
в. Айл гэр өнгөлөг өөдтэй явах нь эхнэр хүнээс л шалтгаална
г. Орчин үед эмэгтэйчүүд илүү чадварлаг болсон шүү дээ


3. Таны хувьд хамгийн сайхан амралт юу вэ?
а. Зусланд найз нөхөдтэйгээ бужигнах
б. Гэртээ ном уншиж хэвтэх шиг сайхан амралт байхгүй дээ
в.  Далайн эрэг
г. Тохилог зоогийн газар оройн хоол идэх


4. Хайртай хүн чинь таныг хуурвал уучилж чадах уу?
а. Чадахгүй
б. Хайртай бол уучилж чадна
в. Мэдэхгүй
г. Би түүндээ итгэдэг


5. Хайртай бүсгүйн чинь сайн найз нь танд таалагдахгүй бол?
а. Түүнээс аль болох хол байхыг бодно
б. Хүлээцтэй хандана
в. Харилцаагаа хөндийрүүл гэж найз бүсгүйдээ хэлнэ
г.  Хүүхнүүдийн асуудал надад хамаагүй ээ


6. Эр, эм хоёрын насны зөрүү ямар байвал тохиромжтой вэ?
а. Эрэгтэй нь таван насаар ах
б. Үе тэнгийнх байвал зүгээр
в. Эмэгтэй нь нэг насаар ах байвал сайн гэдэг дээ
г. Хайр сэтгэлд насны зөрүү тийм ч чухал биш


7. Ганц олдох амьдралаа нэг хүнтэй өнгөрөөх ямар вэ?
а. Сайхан байх
б. Уйдах байлгүй дээ
в. Үнэнч хайртай учрах нь миний мөрөөдөл
г. Амьдралд ийм үнэнч дурлал байдаг болов уу


8. Таны бодлоор ямар амьтан хайр сэтгэлийн илэрхийлэл болж чадах вэ?
а. Мэдэхгүй
б. Энхийн цагаан тагтаа
в. Сахлаг үстэй өхөөрдөм амьтан
г. Нүдээ нээгээгүй бяцхан гөлөг


9. Хайртай хүнийхээ төлөө та юу хийж чадах вэ?
а. Өөрөөс шалтгаалах бүхнээ зориулна
б. Итгэл хайраа өгч чадна
в. Хэлж мэдэхгүй нь
г. Юу ч хийхэд бэлэн

 

Таны хариултын ихэнх нь "А” бол
Та эр хүний хүч чадалд итгэдэг. Тэд эмэгтэй хүнээс илүү ухаалаг байх ёстой гэсэн үзэлтэй. Эр, эм хоёул хамтарч шийдэх тийм асуудалтай та тулгарч байгаагүй бололтой. Таны амьдрал  мэдэхгүй зүйлтэйгээ хийх тэмцэл. Тиймээс эсрэг хүйстнээ аль болох сайн судалж, зохих дүгнэлтээ хийж байгаарай.


Ихэнх нь "Б” бол
Та өөртөө тун итгэлгүй хүн юм. Эр,эм хоёрын хэн нь голлох үүрэгтэй байх нь чухал биш. Хамгийн гол нь таны сэтгэл санааны хоосон орон зайг өхөөрдөм бяцхан амьтад чинь бөглөхгүй. Танай гэрийн босгоор хайр сэтгэл алхаж орохгүй байгаа нь зөвхөн танаас л шалтгаалж буй хэрэг. Тиймээс гадагшаа гарч, түүнийг хайгаад үз. Эрлийн үзүүрт олдож л таарна.


Ихэнх нь "В” бол
Та хүний сэтгэл санааг ойлгож, хайрлаж чаддаг хүн юм. Танд бас хэн хүнд байдаггүй мэдрэмж заяажээ. Үүнийгээ ч та сайн мэддэг. Гэхдээ залхуу зангаасаа болж, хамгийн энгийн шийдвэрээс ч бултчихдаг бололтой. Хойрго зангаасаа болж та өөрийн хувь хүний зан чанараа алдаж ч магадгүй. Тиймээс өөрийгөө захирч, алдаагаа давтахгүй байхыг хичээ.


Ихэнх нь "Г” бол
Танд баярлалаа гэж хэлэхээс өөр үг алга. Та хүнийг хайрлаж чаддаг юм байна. Та сайн хүнийхээ төлөө ухаант хүний чадах л чинээгээр буулт хийдэг. Хүмүүстэй сайхан харилцахад таны саруул ухаан тусалдаг бөгөөд найз чинь ч үүнийг мэдэрдэг. Харин хайртай хүнээ зоргоор нь байлгахын оронд хайр, нөхөрлөл, итгэл, хүндэтгэлийг үнэлүүлж сургаарай.       

Category: ♥Хайрын тухай cонжоо♥ | Views: 360 | Added by: Билгээ | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: