Сайн байна уу? Ta энд бичлэгээ тавихыг хүсвэл bilgee1995@yahoo.com бичлэгээ өгнө үү! Facebook дээр LIKE дарж биднийг дэмжээрэй.
Main » 2012 » November » 20 » “Би чамд хайртай” гэж хэлснээ мартаж болох 5 тохиолдол
6:43 AM
“Би чамд хайртай” гэж хэлснээ мартаж болох 5 тохиолдол

1. Гэнэн бас балчир байсан бол. Арван жилийнхээ найз хөвгүүнд хайртай гэж хэлж л байсан байх тийм үү? Тэгээд л хэдхэн сарын дараа та хоёр салчихсан. 15 насныхаа төрсөн өдрөөр хэн нэгнээс сарнайн баглаа анх удаа авмагцаа, эсвэл зуслан дээр танилцаж мессежээр харилцдаг байсан хөвгүүнээс "Чи хөөрхөн шүү!” гэдэг үг сонсмогцоо, тухайн үед "Энэ чинь л хайр юм байна” гэж бодогдож байсныг яаж үгүйсгэх билээ? Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хирээр тэр хайр биш байсныг ойлгох юм бол тэр үед хэлж байсан үгээ мартаж болно.

2. Ганцаардаж байсан бол. Хүний сэтгэлээр тоглоно гэдэг муухай хэрэг. Гэвч заримдаа хэн нэгэнтэй холбоогоо тасалны дараа л өөрийгөө зөвхөн ганцаардаж байснаасаа болоод түүнд тэгтлээ "уусаад” байсан болохоо ойлгох үе байдаг. Энэ бол хайр биш. Харин зүгээр л хэн нэгний түшиг тулгуур, нөмөр нөөлгийг хүссэнээс болоод, ганцаараа байхаас залхсандаа түүнийг санамсаргүй "ашиглачихсан” хэрэг. Тэр үед "Би чамд хайртай” гэж худал хэлж байснаасаа болоод түүний бяцхан зүрхийг нь шархлуулчихсан бол дахиж битгий өөр залууг ингээрэй бүсгүй минь.

3. Цусан дахь алкогольны чинь хэмжээ ихэссэн байсан бол. Бид хэзээ ч согтууруулах ундаа ууж болох тухай зөвлөгөө өгөхгүй л дээ. Гэхдээ ямар ч юмны тунг тааруулвал өөрийгөө удирдаж болдог. Харин хэтрүүлж уусан үед бидний сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрч, үнэхээр л өчигдөр танилцсан эрдээ, эсвэл сая бүжгийн талбай дээр хос болсон залуудаа хайртай болчихсон юм шиг санагдаад, тэгээд хэлчих үе бий. Үнэн хэрэгтээ бол ходоод луу чинь орсон 7 шот текилла л ид шидээ үзүүлж байгаа хэрэг. Тиймээс согтуу байхдаа хайртай гэж хэлж байснаа мартаж болно.

4. Хэлж байсан ч байж магадгүй гэж бодогдож байвал. Яг л хүнсний дэлгүүрт ороод сүү авах ёстой байснаа мартаад гараад ирдэг шигээ, бид аль хэдийн дуусгасан харилцааныхаа үед түүнд юу гэж хэлж байснаа мартаж орхих нь бий. Их Сургуулийн эхний жилдээ үерхэж байсан тэр залуудаа өнөөх гурван үгийг та хэлж байсан ч байж мэднэ. Гэвч түүний дараах учралууд өмнөхөөс нь хавьгүй дээр, илүү гүн сэтгэгдэл төрүүлсэн бол тэр үеийн "Би чамд хайртай”-г мартаж болно.

5. Сексийн үед хэлсэн бол. Чөтгөрийн "окситоцин” л бидний хяналтыг алдуулж байхгүй юу. "Ухаан санаа тэнгэрт, уруул нь чиний бүсэлхийн дээр” байх үед "Ямар сайхан юм бэ? Би чамд хайртай” гэж хэлээд л...Хүлээгээрэй? Юу гэнэ ээ? Түүнд тэр нандин үгсийг анх удаа хэлэхдээ та нүцгэн, бас үл ялиг хөлөрчихсөн байсан бол энэ жинхэнэ хайр биш юм байна.

Ийм таван тохиолдолд хэлж байсан "Би чамд хайртай” гэдэг үгээ мартаж болно. Мөн өөр хэн нэгний дээрх тохиолдлуудын аль нэгэнд танд хэлсэн чухал 3 үгэнд ч бас тэгтлээ ач холбогдол өгөхгүй байж болно гэсэн үг юм. Хүн бүр алддаг шүү дээ!


Category: ♥Хайрын тухай зөвлөгөө♥ | Views: 360 | Added by: Билгээ | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: