Сайн байна уу? Ta энд бичлэгээ тавихыг хүсвэл bilgee1995@yahoo.com бичлэгээ өгнө үү! Facebook дээр LIKE дарж биднийг дэмжээрэй.
Main » 2012 » November » 20 » Анхны болзооны түгээмэл хэв маягийг халах 25 санаа.
6:38 AM
Анхны болзооны түгээмэл хэв маягийг халах 25 санаа.
Анхны болзооны түгээмэл хэв маягийг халах 25 санаа

Хаврын намуухан агаар сэтгэл гижигдээд, хаа нэгтээ хосууд хөтлөлцөн алхаад л. Ганц бие бүсгүйчүүд минь ичээнээсээ гарч, гангалж гоёх болзооны улирал ирлээ. Гэхдээ болзоо гэхээр л ёс юм шиг оройн хоол идэж, кино үзэж, хаа нэгтээ юм ууж суугаад л өндөрлөдөг. Энэ уйтгартай хэвшилийг халах 25 сонин содон, ер бусын болзооны санааг зөвлөж байна. Аль нэгийг нь заавал хэрэгжүүлж үзээрэй.


1. Хамтдаа цаасан шувуу нисгэ.

2. Нохойгоо хамт салхилуул. Хэрвээ чамд нохой байхгүй бол хамт алхангаа салхилж, гэртээ хүргүүл.

3. Мод тарьж , цэцэг ургуул. Эсвэл хамтдаа цусаа өгч өвчтэй хүмүүст буян үйлдвэл хэзээ ч мартагдахааргүй, өвөрмөц болзоо болно. Хэрэв тэр чамтай адилхан "хангалттай” содон сэтгэлгээтэй нэгэн биш бол бүү санал болгоорой. /Клиникийн нэгдүгээр эмнэлгийн чанх урд байдаг Цусны төв дээр очиж цусаа хандивлахаас гадна, үнэ төлбөргүйгээр шинжлүүлээд аваарай. 72 цагийн дотор л хариу нь гарчихна./

4. Тохиолог кофе шоп-д суугаад "үгэн гинж” тогло. /дан "Х” үсгээр эхэлсэн үг хэлэх, хоолны нэр хэлэх, нэгнийхээ хэлсэн үгний төгсгөлийн үсгээр эхэлсэн үгийг ээлжилж хэлэх гэх мэт/

5. Хамтдаа номын дэлгүүр орж, бие биедээ ном худалдаж авч өг. Хүсвэл хуучин номын дэлгүүр, мухлагуудаар ороод гарсан ч болно. Тэндээс "ховор нандин” ном олдож юуны магад. Гэхдээ хэн хэнээсээ ямар ном авахыг хүсч байгааг нь бүү асуугаарай. Зөвхөн мэдрэмжээрээ!

6. Бүжгийн дугуйланд нэг өдөр хамт яв.

7. Бие биенийхээ зурхайн тодохойлолтуудыг уншиж, аль нь таарч аль нь тохирохгүй байгааг ярилцаж хөгжилд. Ингэвэл бие биенээ танихад илүү амар болно. Зориг чинь хүрвэл зурхайч, мэргэч нар дээр цуг очсон ч болно.

8. Ажилдаа явахаасаа өмнө хамтдаа өглөөний цай уу. /Энэ долоо хоногийн уриалганд таарч байна шүү/

9. Хэрэв замд чинь үнэгүй тоглолт, амталгаат худалдаа, сугалаа лотто, гудамжны шоочид тааралдвал цугтаа оролцож азаа үз, алжаалаа тайл.

10. Хамтдаа номын сан орж ном унш.

11. Боулинг тогло. Ялагдсан нь нөгөөгөө шар айргаар дайл.

12. Хайкинг хий. Тэгээд шувуу тэнгэрт хэрхэн дүүлэхийг хар.

13. Гольф юм уу биллиард тогло.

14. Хамт галлерей сонирх. Тэгээд баян байсан бол аль зургийг авах тухайгаа бие биедээ хэл.

15. Ширээний теннис тогло.

16. Хотоор хамтдаа зугаал. Тэгээд бие биенийгээ урьд нь хэзээ ч очиж байгаагүй газарт аваач.

17. Хамт дугуй уна. Сүхбаатарын талбай дээр дугуй түрээслэдэг үйлчилгээ нээгдсэн байна лээ.

18. Хиймэл хаданд авир./МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуулийн заланд ийм хад байдаг/Эсвэл хоёулахнаа заал ав.

19. Кароакед! Бие биедээ зориулж тусгайлан дуу сонгож дуулж өг.

20. Байгалийн түүхийн музей, Чойжин ламын музей, юм уу Оюун Ухааны Олон Улсын музей орж сонирхо.

21. Амттай хоолны жор судалж, хэн нэгнийхээ гэрт хамтдаа хийж үз.

22. Та хоёр оройн хоол идэх гэж байгаа бол идэх газар хүртлээ, юм ярингаа удаан алхаж оч.

23. Ажлаа тараад явган зугаал.

24. Сааданд суугаад хамтдаа шатар тогло.

25.Ойролцоох байгалийн сайханд гарч хар зураг зур. Тэгээд хэн илүү гоё зурсандаа уух юм авч өг.

За дэггүй бүсгүй минь хэрхэн болзох санаагаа сонгосон уу? Гоолингоогийн найзууд өвөрмөц байдлаар хэрхэн болзож байсан бэ?



Category: ♥Хайрын тухай зөвлөгөө♥ | Views: 409 | Added by: Билгээ | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: